![]() ![]() |
Вэб графикийн урлаг ![]() Ямар нэгэн Вэб сайтад хандсан хэрэглэгч цааш сонирхон vзэх vv эсвэл бушуухан гарах уу гэдгээ шийдэхэд тухайн Вэбийн гадаад тєрх, график дизайн тун их нєлєєлдєг байна. Иймд Вэб хуудсыг хийж эхлэхээсээ ємнє тvvнд хэрэглэх дvрс, зургуудыг vvсгэх нь чухал юм. Энэ зорилгоор ашиглаж болох зургаан программыг харьцуулан, судалж vзэхэд Macromedia Fireworks 3 ба Satori WebFX2000 гэсэн хоёр программ хамгийн сайн vзvvлэлттэй байсан байна. Саяхан болтол Вэб графикийг зохиоход тусгай программуудаас гадна GIF аниматор мэтийн бусад программыг ашигладаг байсан билээ. Тvvнчлэн Adobe Photoshop 5.5 болон Ulead PhotoImpact 5 программуудыг ашиглаж байлаа. Вэб график нь сул зайгvй хэр нь тун сайхан харагдаж байх ёстой. Дvрс сайхан харагдахаас гадна хурдан ачаалагддаг байх нь чухал. Vvний тулд тухайн файлын тохирох форматыг сонгож (GIF, JPEG эсвэл PING) мєн дvрсний чанарыг бууруулахгvйгээр тvvний хэмжээ ба єнгєний тоог багасгаж болно. Дvрсийг хялбарчлах хамгийн тохиромжтой арга нь тvvнийг задлах явдал юм. Ингэснээр дvрсийн хэсэг тус бvрийг хялбарчлах боломжтой болдог. Харин Corel Draw 9 ба Jasc Paint Shop Pro программууд ийм боломжийг олгодоггvй. Сэтгэл татсан зургийг хєдєлгєєнт дvрсгvйгээр тєсєєлєхєд бэрх. Дээрхи 6 программ бvгд ийм боломжийг олгох боловч ImageReady, Adobe Photoshop, Macromedia Fireworks зэрэг программууд хамгийн шилдэг нь байсан юм. График дизайны мэргэжилтнvvд єєрийн гэсэн гаршсан хэрэгсэлтэй байдаг боловч Вэб хуудсыг эхнээс нь дуустал хийдэг программууд ч бас бий.  Судалсан программ бvр ямар нэг салбарт сул дvн vзvvлж байсан нь шилдэг бvтээгдэхvvн сонгоход бэрхшээл учруулж байв. Macromedia Fireworks 3 нь Вэб графикийн бvхий л явцад тун сайн ажиллаж байв. Текстийн редактор, товчлуурын редактор ба дvрсийг задлах систем зэрэг тvvний олон vйлдэл нь бvх зургаа дотроо хамгийн шилдэг нь байсан юм. Гэвч энэ программ дvрсийг хэвлэж чаддаггvй учир тийм шаардлагатай бол Adobe Photoshop зэрэг єєр программыг ашиглах шаардлагатай болно. Ulead PhotoImpact 5 программ нь Photoshop программын ихэнх зvйлийг єєртєє агуулсан бєгєєд илvv хямд гэдгийг дурдвал зохилтой. Хэдийгээр график дvрслэл нь хурдан ачаалагддаг, тод зэрэг олон давуу талтай боловч орчин vеийн ихэнх Вэб хуудас GIF, JPEG мэтийн уусагч дvрсvvдээр хийгдсэн байдаг. Гэхдээ график дvрслэлийг Вэб хуудсанд ашигласаар байна. Энэ зорилгоор Macromedia Flash программыг хэрэглэж болно. Vvнийг хэрэглэхийн тулд тусгай Flash модуль браузертай байх хэрэгтэй. Єндєр чадвартай тєхєєрємжинд вектор зураг нь уусагч дvрсээс илvv харагддаг. Тэрчлэн векторын зураг санах ойд бага зай эзэлдэг. Scalable Vector Graphics (SVG) шинэ формат нь бусад векторын форматаас илvv хэмээн W3C стандартын байгууллага vзэж байна. SVG нь XML хэл дээр бичигддэг учир графикийг шууд XML баримтанд багтаах боломжтой болсон. SVG Вэб браузергvй учир SVG браузер ачаалах хэрэгтэй болно. Jasc Software компани SVG форматтай ажилладаг Jasc Trajectory Pro бvтээгдэхvvнийг боловсруулж байна. Одоо тэр нь зєвхєн боловсруулалтын шатандаа байгаа боловч тvvний боломжийг єндрєєр vнэлж байгаа юм. Flash ба LiveMotion аль аль нь SVG-тай ажиллах чадвартай. Adobe дараагийн бvтээгдэхvvндээ тvvнийг оруулахаар зэхэж байна. Вэб дизайны хэлбэр, шрифт ба текстээс гадна єнгє vндсэн материалын нэгт тооцогдоно. Сайтар бодож, боловсруулсан онцгой єнгєнvvд гайхамшигтай хослолын vндэс болж чаддаг. Учир нь хvн бvр єєр єєрийн дуртай єнгєтэй байхаас гадна єнгєтэй хамаатай мэдрэмжvvд нь ч єєр єєр байдаг. Vvнээс гадна ямар ч дизайнер мэдэж, хэрэглэж байх ёстой єнгєний хууль байдаг. Гэхдээ энэ нь таны сонгосон єнгє хvн бvрт таалагдана гэсэн vг биш боловч мэргэжлийн хэлбэр оруулж єгнє. Вэб дизайны єнгєний тухай ![]() Энэ бол компьютер графикийн бодит графикаас давж гарах хамгийн давуу тал юм. Цааснаас ялгаатай нь компьютерийн дэлгэц єєрєє гэрэл цацруулдаг учир энэ гэрлийг тохируулна гэдэг нь цаасан дээр гаргадгаас илvv єргєн гэрлийн спектрийг хамруулах боломж олгодог. Компьютерийн дэлгэцийн чанар муу, санах ойн хэмжээ хязгаарлагдмал байсан тэр vе хоцорч одоо high color ба true color горимын хvчээр компьютер мэргэжлийн болон сонирхогчдын хувьд єнгєтэй ажиллах хvчтэй хэрэгсэл болоод байна. Гэхдээ вэб хуудсыг зєвхєн єнгєтєєр харна гэж тооцож болохгvй. Ямар ч Вэб хуудас хар цагаанаар ч бас уншигдах боломжтой байх ёстой. Бvрэн дуусгахаасаа ємнє дизайнер єєрийн ажлаа саарал дэвсгэр дээр ямар харагдахыг мєн тооцох ёстой. Єнгєтєєр зєв хийгдсэн Вэб хуудас хар цагаанаар ч сайхан харагддагийг мартаж болохгvй. Єнгийг хvлээж авах Ямар хэлбэртэй, хэр зэрэг талбай эзэлж байгаа, тvvнийг ямар єнгє хvлээж байгаагаас хамаарч єнгийг хvн болгон олон янзаар хvлээж авдаг. Єнгєний хамарч байгаа талбай багасахад хvний нvдний хvлээж авах єнгєний ялгаа буурч ихэнх єнгє єтгєн бараан болдог. Энэ нь том биш элемэнтэнд vндсэн єнгийг аль болох хурц байхаар сонгож, харин бага дvvрэлттэй бараан єнгийн бvх сайхныг харуулахын тулд хангалттай талбай хэрэгтэй гэсэн vг юм. Ямарч хоёр єнгє их ойрхон бол тус тусдаа байснаас арай єєрєєр харагдана. Хэрэв зэргэлдээ єнгєнvvд бараг ижил гэрэлтэлттэй бол єєр хоорондоо єнгє дvvргэлтээ солилцох магадлалтай. Жишээ нь бvдэг хєх єнгє хурц ногоон єнгєний хамт байвал ногоовтор туяатай болж арай єнгєлєг харагдана, ногоон нь ч хєх рvvгээ дєхсєн байна. Энэ шинж бvх талаас нь нэг єнгєєр хvрээлж байгаа тохиолдолд илvv мэдрэгдэх болно. Хоёр єнгєний торгон хил дээр vvний эсрэг шинж ажиглагдана. Єнгєнvvд бие биеэ тvлхэн, ялгарахыг хичээж буй мэт байдаг. Бараан єнгє гэгээтэй єнгєний дэргэд улам бараан хvрээтэй болдог бол гэгээтэй нь илvv хурц хил хязгаартай болдог. Энэ нь гэрэлтэлтээрээ илvv ялгаатай єнгєний хувьд мэдэгдэхvйц анзаарагдах болно. Хурц цагаан дэвсгэр дээр бараг бvх бараан єнгє хар харагдана. Єнгєний зохицол ![]() Дизайны урлагт мэргэжлийн бус хvн бvрт єєрийн гэсэн vзэл бодол байдаг цєєхєн салбарын нэг бол єнгєний зохицол юм. Эмэгтэй, эрэгтэй ямарч хvн аливаа юмыг сонгохдоо єнгєний талаар єєрийн гэсэн ойлголтоор ханддаг. Харин мэргэжлийн хvн бол єнгє долоогоос хавьгvй олон байдаг гэдгийг мэддэг бєгєєд хоёр ногоон єнгє хар, цагаан єнгє бие биеэсээ хэрхэн ялгардаг шиг л ялгаатай байж болно гэдгийг мэдэрч чаддаг. Эсрэг тэсрэг болон нэлээд тєсєєтэй єнгvvдийг сонгоход контраст ба нэгдмэлийн зарчим тун чухал байдаг. Ихэнх мэргэжлийн Вэб хуудаснууд єнгєний нэг хэмнэлээр хийгдсэн байдаг. Жишээ нь, дэвсгэр єнгийг бараанаар, текстийг арай гэгээтэй єнгєєр, харин онцгой элемэнтvvдийг илvv гэрэлтэй єнгєєр хийдэг. Гэхдээ энэ мэтийн єнгєний шийдлийг хайж байх vедээ тун болгоомжтой байхгvй бол тєсєєтэй боловч єєр хоорондоо ялгаатай єнгєнvvд хvнд тааламжгvй ба контраст болон гэрэлтэлтийг сайн тохируулаагvйгээс Вэб хуудсыг уйтгартай харагдуулж болох юм. Иймээс та тийм ч их туршлагатай биш бол аль болох бага єнгийг, тэр дундаа хамгийн контрасттай єнгийг сонгох хэрэгтэй. Єнгєний зохицлыг яаж сонгох вэ? Єнгє хоорондын контраст юугаар тодорхойлогддог вэ? Єнгєний тойрогт єєр хоорондоо хэтэрхий ойрхон байдаг єнгvvдийг бvv сонго. Гэхдээ харилцан эсрэг тэсрэг єнгє ч бас тийм сайхан харагддаггvй. Тойргийн дєрєвний нэгээр бие биеэсээ алслагдсан єнгvvд єєр хоорондоо зохицон тун сайхан харагдах болно. Єнгєний гэрэлтэлт ба єнгє дvvргэлт хоёрын аль нэг нь эрс ялгаатай харин нєгєє нь тvvнийгээ дэмжсэн маягтай байхаар тохируулбал зохино. Танд vл мартагдах гайхамшигт єнгє хэрэггvй бол та дизайнер Роджер Блэкийн "The First Color is White, The Second Color is Black, The Third Color is Red" (Шилдэг єнгє бол цагаан, удаах єнгє бол хар харин гурав дахь єнгє бол улаан) гэж хэлсэн зєвлєгєєг дагавал зохистой. Хамгийн тод ба хамгийн бараан єнгє бол боломжит бvх єнгєнєєс хамгийн илvvтэйгээр нэгдмэл чанар ба контрастыг vзvvлэх болно. Харин улаан єнгє бол хар цагаан аль ч єнгєтэй тун сайхан зохицож чаддаг билээ. Ер нь олон янзын єнгє холих нь сонирхогчдын хийх ажил боловч жинхэнэ мэргэжлийн хvн ч гэсэн ийм шийдэл хийсэн байх нь олонтаа тохиолддог. Дээрх онол нь танд нэмэр болж болох боловч таны мэдрэмж, туршлагыг орлож чадахгvй. Тэгээд ч тухайн єнгє нь ямар элементэд зориулагдсанаасаа хамаарч єєр єєр vзэгддэг. Єнгєний ийм чухал тохиолдлын нэгэнд текст ба тvvний дэвсгэр єнгє хамаардаг. Текст ба тvvний дэвсгэр єнгє ![]() Ямарч Вэб хуудасны тойрч болдоггvй нэг хэсэг бол текст, тэр дундаа янз бvрийн талбай эзлэн тодорхой vvрэг гvйцэтгэгч гипертекст билээ. Текст ба тvvний дэвсгэр єнгєний хослолд тавигдах vндсэн шаардлага нь уншихад ядаргаагvй байх контраст тохируулах явдал юм. Юун тvрvvнд энэ нь єнгєнvvдийн хангалттай гэрэлтэлтээр илэрхийлэгдэж байх ёстой бєгєєд зєвхєн сvvдэр ба єнгє дvvргэлтийн ялгаа нь текст ба тvvний дэвсгэрийн хангалттай ялгааг гаргаж єгч чадахгvй мєн тийм ч их биш текстийн хувьд тvvний єнгє будаг ба єнгє дvvргэлт ялгагдах нь бvр ч хэцvv байдаг. Тvvнчлэн эдгээр параметрvvд нь хар, цагаан тєхєєрємжинд утгаа алддаг. Ийм учраас сэтгэл судлаач нарын судалгаагаар удаан хугацааны уншлаганд хамгийн тохиромжтой хослол бол хар, цагаан єнгє ажээ. Гэсэн ч хар, цагаанаас гадна тоолж баршгvй олон єнгєний хослол байж болох бєгєєд тийм зохицлыг сонговоос тvvний бусад єнгєтэй зохицох болон вэб хуудасныхаа ерєнхий дизайны єнгєний зохицолд анхаарал тавих хэрэгтэй болно. Гэхдээ компьютерийн дэлгэц цаасан дээр хийж боломгvй тийм єнгєний хослолыг хийх боломж олгодгийг мартаж болохгvй. Вэб хуудасны єнгєний зохицолыг бараан текст гэрэлтэй дэвсгэр, гэрэлтэй текст бараан дэвсгэр гэсэн хоёр том хэсэгт хувааж болно. Vvнээс хоёр дахь нь илvv єргєн хэрэглэгддэг. Эхлээд бараан текст гэрэлтэй дэвсгэрийг авч vзье. Текстийг хараар нь vлдээж дэвсгэрийг нь хангалттай єнгє дvvргэлт бvхий цэнхэр єнгєєр сонгоё. Тvvний гэрэлтэлтийг нэмэгдvvлье, єєрєєр хэлбэл жаахан цагаан єнгє нэмье. Vр дvн нь тийм ч сайхан болохгvй. Энд дэвсгэр єнгєний єнгє дvvргэлт тvvний гэрэлтэлттэй харилцан сєрєг байна. Ийм єнгє сонирхолтой биш салан юм шиг санагдах болно. Тэгэхээр энэ єнгєний схемийг сайжруулахын тулд дэвсгэр єнгийг илvv бараан болгох эсвэл тvvнийг гэрэлтэй хэвээр нь vлдээж харин тvvний єнгє дvvргэлтийг бууруулах хэрэгтэй. Vvний тулд дэвсгэр єнгє єєрєє нэлээн онцгой єнгєтэй байхаар сонговол зохино, гэхдээ энд цэвэр цэнхэр єнгє тохирохгvй болох нь тогтоогдсон. Тэгвэл жаахан завсрын буюу цэнхэр ногоон эсвэл кофены єнгєтэй байж болох юм. Хоёрдугаар арга: гэрэлтэлтийг буруулах. Дэвсгэр єнгийг гэрэлтэй саарал болгоно. Ийм тохиолдолд текстийн єнгийг илvv бараан байхаар сонговол зохимжтой. Текстэнд байгаа ишлэлийн єнгийг vндсэн текстийн єнгєнєєс арай єєрєєр сонговол тохиромжтой. Vvнийг єнгє дvvргэлтийг нэмэгдvvлэх, гэрэлтэлтийг нэмэх эсвэл бууруулах зэрэг янз бvрийн аргаар хийж болно. Єнгєний хоёр дахь шийдэл болох бараан дэвсгэр дээрх гэрэлтэй єнгє анхлан харахад эвтэйхэн санагддаг. Текстийн vсэгнvvд нь дэвсгэрээс хамаагvй бага зай эзэлдэг учир текстэнд зориулж хангалттай єнгє дvvргэлт бvхий гэгээтэй єнгийг сонговол зохино. Хэт удаан биш уншлаганд бараан дэвсгэр дээрх гэрэлтэй текст нvдийг арай бага ядраадаг. Учир нь бараан дэвсгэр дэлгэцнээс хvний авах ерєнхий гэрлийн хэмжээг бууруулдаг юм. Онцгой єнгєний зохицол бvхий Вэб хуудсын тоонд www.bdaweb.com сайтыг нэрлэж болох юм. Палитр ба диффуз ![]() Ихэнх Вэб хуудаснууд 256 єнгєний хязгаарлалт бvхий палитртай GIF форматыг ашигладаг. Хязгаарлагдмал палитр нь хоёр утгатай байдаг. Энэ нь зєвхєн ашиглагдаж байгаа єнгєєр, эсвэл тэдгээрийн тодорхой тоо бvхий цуглуулгаар илэрхийлэгдэнэ. GIF формат зєвхєн эхний хязгаарлалтыг тавьдаг боловч Интернэтэд ашиглагдаж байгаа технологиуд заримдаа тогтоогдсон тоо бvхий GIF єнгєний палитрыг шаарддаг. Дvрсийг хязгаарлагдмал тоо бvхий палитрт хувиргахад диффуз оролцдог юм. Єнгєний палитрт байхгvй єнгийг тvvнд хамгийн ойр байгаа єнгєний хоёр пикселээр илэрхийлдэг. Vр дvнд нь дvрс барзгар мэт болдог. Энэ диффуз нь байхгvй єнгийг илэрхийлэх боломжгvй олон єнгєтэй байгаа тохиолдолд дизайнер тvvнийг хувиргадаг. Харамсалтай нь заримдаа энэ vйлдлийг хэрэглэгчийн компьютерийн браузер хийдэг. 256-аас илvv єнгє илэрхийлж чадахгvй дэлгэцийн браузер Netscape Communicator ба Microsoft Internet Explorer аль аль нь тэдгээрийн палитрыг єєрчлєхєєс аргагvй болдог. Ямар ч сайхан єнгєтэй дvрс диффузид орсны дараа судалтай болох магадлал єндєр юм. Иймд єєрийн зургийг ямар ч дэлгэцэнд цэвэрхэн сайхан харагдуулъя гэвэл аль ч браузерын диффузид орохгvй байхаар 216 єнгийг ашиглан хийвэл зохино. Vvнийг хамгийн аюулгvй, Интернетийн палитр хэмээн тооцдог. Фото зураг эсвэл єнгєт хавтгайнуудын хослолоос бvрдсэн дvрсийг жижиг хэсгvvд болгон хуваах нь нэгнийх нь диффуз нєгєєг нь хєндєхгvй байх боломжийг олгодог. Єнгєний шийдлийн талаар хамгийн эхний vе шатаас нь эхлэн санаа тавих хэрэгтэй. Єнгєний утгыг гараар тохируулж бас болно. 216 єнгє нь улаан, ногоон, хєх, гэсэн гуравхан єнгєний хослолоор илэрхийлэгддэг ба эдгээр єнгєнvvд нь: 00, 33, 66, 99, СС, FF гэсэн 16-тын утга авдаг билээ. Вэб дизайнерын толгойг vргэлж євтгєдєг єнгєний талаархи асуудал нь 256 єнгє илэрхийлж чаддаг компьютер vйлдвэрлэгдэн гарах тусам улам багасч байгаа боловч Вэб дизайн дахь єнгєний асуудал єргєн утгаа алдаагvй л байна. Вэб дизайнеруудын гаргадаг 16 нийтлэг алдаа ![]()
|
Бид доорхи нэр хvндтэй шагналыг хvртлээ.
Тvvнчлэн дараах шагналуудыг авсан болно.
|
|||||||||||||||||||||||
|
Бидний тухай | Компьютер |
Дуусгасан ажлууд | Программ Хангамж
Хэвлэл | Вэб дизайн | Холбоотой линкvvд | Бидэнтэй харьцах | English version |
||||||||||||||||||||||||
|
Vvсгэсэн: 2001 оны 12-р сар. Speaker Group.
©2001 Speaker Group ХХКомпани. All Rights Reserved. ВэбМастертай холбогдох speaker@mol.mn |