<-- -->

Free Web Hosting : Free Hosting : Troubled Teens : Report Abuse
Vндсэн цонх
Vндсэн цонх
Translate to English
 
Хэвлэлийн бvтээгдэхvvн


       Хэвлэлийн бvтээгдэхvvнvvдийн тухай
    
    Маш олон тєрлийн хэвлэлийн бvтээгдэхvvнvvд байдаг. Жишээ нь: урилга, vнэмлэх, баланк, нэрийн хуудас, танилцуулга, дурсамж гэх мэт. Энэ бvхнийг янз бvрийн зориулалтаар хийдэг болохоор єнгє болоод дизайны хувьд тогтсон хандлага, стандарт гэж байхгvй. Гэхдээ, юунд зориулж, хэзээ хийж байгаа болон єртєг зардлыг хир хэмжээнд байлгах гэх мэтээс шалтгаалан бодох юмнууд бий. Жишээ нь: албан бланкыг авч vзье. Томоохон байгууллагууд маш олон тоогоор нь бланкыг хэрэглэдэг болохоор хэвлэх зардлыг бага байлгах хэрэгтэй мэт (хар цагаан г.м), нєгєє талаас байгууллагыг тэр чигээр нь тєлєєлєх бичиг баримт болохын хувьд сайн хийх хэрэгтэй мэт. Ер нь бланкыг энгийнээр авч vзвэл нэг их ач холбогдол єгєєд байх зvйл биш. Гэвч тэрээр дарагдсан тамгатайгаа нийлээд зарим тохиолдолд тухайн байгууллагын хувьд маш чухал бичиг баримт болон хувирдаг. Єєрєєр хэлбэл тvvнд нэгийн зэрэг нууцлалын арга заавал хэрэглэх хэрэгтэй. Vvнийг мэргэжлийн дизайнер хvн л гvйцэтгэнэ. Жишээ нь: Аль нэг vгний ойролцоо энгийн нvдэнд харагдахааргvй жижигхэн цэг хатгаж орхих.

    Ер нь ямар ч хэвлэлийн бvтээгдэхvvн хийлгэлээ гэсэн таныг эсвэл танай компанийг тєлєєлєх учир бодолцох зvйл бий. Vvнд юун тvрvvн дизайны асуудал. Дизайн муутай бол ямар ч гоёмсогоор, яаж ч єндєр чанартай хэвлээд vр дvнд хvрэхгvй. Маш сайн гvйцэтгэсэн дизайнтай ямар ч бvтээгдэхvvн муу цаасан дээр хар цагаанаар хэвлэсэн ч сайхан харагдаж чаддаг. Сайн дизайны хэмжvvр байхгvй боловч тvvнийг харах тусам танд сайхан санагдах болно.

Хуудасны эхэнд очих

       Зєвлєгєє
    
    Хэзээ ч . . . , дураараа єнгєний сонголт хийж болохгvй. Аливаа єнгє дэлгэцэн дээр харагдахдаа нэг єєр, хэвлэсний дараа нэг єєр, бусад єнгєтэй хиллэх юмуу холилдохоороо бvр єєр харагддаг гэдгийг санах хэрэгтэй. Зарим туршлагагvй хvмvvс солонгын 7-н єнгийг заавал оруулах гэдэг нь эцсийн дvндээ унших болон харахад маш эвгvй, алиалагчийн хувцас мэт болсон байдаг. Тэгвэл "агуу юм энгийн байдаг" гэсэн зvйр vг байдгийг дурдах нь зvйтэй болов уу. Мэдээж єндєр єртгєєр олон єнгєтэй сайхан хэвлэмэл бvтээгдэхvvн гаргаж болно л доо, гэхдээ єнгє олшрох тусам улам нухацтай хандах хэрэгтэй байдаг юм шvv. Амьдрал дээр яг ийм алдаанууд тохиолдсоор байна. Жишээ нь: Номин Электроникс, Скайтел ХХК, Мобиком ХХК, Элба дэлгvvр, НИК ХК гэх мэт томоохон пvvс компаниуд єєрсдийн нэр болон эмблемийг бичихдээ нэгэн зэрэг хєх болон улаан єнгийг сонгожээ. Vнэхээр улаан, хєх хоёр нь тийм сайхан хослол юмуу гэвэл vгvй шvv дээ. Эднээс сайхан харагдах хослолууд зєндєє бий. Энд ердєє л єнгєний тухай ойлголт, мэдлэг дутсанаас гадна хайхарамжгvй зан чанар нєлєєлсєн хэрэг.

    Мэдэхэд илvvдэхгvй бас нэг зvйл байна. Бvх фонтыг хєлтэй, хєлгvй гэж хоёр хуваадаг.
Хєлтэй фонтын жишээ: Times New Roman
Хєлгvй фонтын жишээ: Arial
Ялгааг нь тайлбарлалтгvйгээр ойлгоо биз дээ. Ер нь хєлтэй фонтоор хэвлэсэн материалыг хувилах, сканнераар татаж таниулах гэх мэтэд маш хvндрэлтэй байдаг. Иймээс хєлтэй фонтыг уг материалыг цааш нь дахин хувилуулах, ашиглуулах сонирхолгvй тохиолдолд ихэвчлэн хэрэглэдэг. Бас хєлтэй фонтоор хэвлэсэн материалыг удаан хугацааны туршид уншихад нvд ядрах нь амархан байдаг. Харин хєлгvй фонт ийм асуудал vvсгэдэггvйгээрээ давуу талтай юм. Хэрвээ та ямар ч тохиолдолд буруудахгvй гэж бодож байгаа бол хєлгvй фонтыг сонгох хэрэгтэй.

    Ихээхэн хэмжээний унших материал бэлтгэж байгаа vедээ фонтынхоо хэмжээг 10-аас доош буулгах хэрэггvй. Яагаад гэвэл орчин vед телевизор, компьютер зэрэг нvдний эсрэг зvйлс олон болсон тохиолдолд хvн бvхэн нvдээ хайрлах болжээ. Тvvнчлэн арын фононд хурц єнгє єгч хэрхэвч болохгvй. Ингэхгvй бол хэсэгхэн уншихад л тухайн хvний нvд арган євдєх болно. Хэрвээ vсгийн хэмжээг багаар єгєх хэрэгтэй болбол мєрийн хэмжээг багасгах хэрэгтэй. (Сонин шиг багануудад хувааж болно шvv дээ). Урт мєрийг унших явцад уншигч тухайн мєрєє алдаж, тєєрч будилах тохиолдол их байдаг бєгєєд ингэх нь унших хурдыг эрс сааруулдаг юм.

    Аливаа хэвлэмэл материалыг бэлтгэхдээ сайн зураг, дvрсийг аль болох оруулах хэрэгтэй. Хэрвээ сайн зураг, дvрс байхгvй бол тvvнийг зураас, геометрийн болон абстракт дvрсvvдээр орлуулж болдог. Vvнийг мэргэжлийн дизайнер хvнээр хийлгэх хэрэгтэй. Ямар зураг, дvрсийг сайн гэж хэлэх вэ? Энэ асуултанд єндєр чанартай эсвэл чамин зургийг хэлнэ гэж хэрхэвч бодож болохгvй. Тухайн зураг сайн байхын тулд хамгийн эхлээд тухайн материал эсвэл утга санаатайгаа нягт уялдсан, тvvнийг тодруулж єгсєн байвал зохино. Уншигч хvний нvд хамгийн тvрvvнд зураг дvрсэн дээр тусдаг бєгєєд цааш нь унших эсэхийг шийдэхэд гол нєлєє vзvvлдэг. Монголчуудын хувьд тааралдсан зургаа сонгон авдаг нь маш зохисгvй явдал юм. Буруу зураг сонгосон жишээ захаас аваад олдоно.

     Хуудасны эхэнд очих

       Нэрийн хуудасны тухай
    
    Та бvхэнд хэвлэлийн бvтээгдэхvvний нэгэн тєлєєлєгч болох нэрийн хуудасыг толилуулж байна.Тvvний тєрєл бvрийн загварууд, ангилалууд болон хийхдээ анхаарах зvйлс зэрэг нууцад нь нэвтэрч орохыг оролдоё.

Нэрийн хуудас нь дараахь тєрлvvдэд хуваагддаг.
  1. Аялал жуулчлалын нэрийн хуудас:
        Энэ тєрлийг аялал жуулчлалын компаниуд ихээр хэрэглэдэг ба маш єнгєлєг, хvний нvдэнд шууд єртєхvйц байдаг. Гадаад, дотоодын хvмvvст зориулж хийдэг тул англи хэл дээр байвал тохиромжтой.
  2. Бизнесийн нэрийн хуудас:
        Ихэвчлэн нэг талдаа байдаг ба эмблемээс бусад нь дан єнгєєр хийгддэг. Албан хаагч, бизнес эрхлэгч хvмvvс ашигладаг. Ер нь аль ч салбарын хvмvvс ашиглахад тохиомжтой.
  3. Сонирхолын нэрийн хуудас:
        Ямар нэгэн юмны хоббитой, тvvндээ ихээхэн ач холбогдол єгдєг хvмvvс тухайн зvйлдээ холбоотой нэрийн хуудсыг хийдэг. Энэ нь ямар ч загвартай байж болно. Энэ нэрийн хуудсыг хvмvvс євєрмєцєєр хийх дуртай байдаг.
  4. Сурталчилгааны нэрийн хуудас:
        Энэ нэрийн хуудсыг ямар нэг бизнес эрхлэгчид тvнш, vйлчлvvлэгч, харилцагчидыг олж авах зорилгоор хийдэг. Энэ тєрлийн нэрийн хуудсанд єєрсдийн хийж буй vйл ажиллагааг оруулж єгсєн байх шаардлагатай. 1 эсвэл 2 талдаа байж болно. Хvнд сэтгэгдэл тєрvvлэхvйц загвар дизайн, єнгєний хослолтой байх ёстой.
Нэрийн хуудас хийхдээ дараахь зvйлсийг анхаарна уу.
  • Ихэнх нэрийн хуудас 89 х 55 мм-ийн хэмжээтэй байдаг. Энэ хэмжээнээс зєрvvлэх хэрэггvй. Яагаад гэвэл нэрийн хуудас хадгалдаг сав, цуглуулгын хайрцаг зэрэг нь энэ хэмжээнд тохируулагдсан байдаг ба хvмvvс ч энэ хэмжээнд нэгэнт дассан юм.
  • 1 юмуу 2 тєрлийн фонт ашигла. Хамгийн ихдээ 3 байж болно. Фонтоо сонгохдоо дизайндаа тааруулах хэрэгтэй. Аль болох хоорондоо зохицдог фонт сонгоорой. Жишээ нь хєлтэй болон хєлгvй фонтуудыг хольж хэрэггvй.
  • Script буюу бичмэл фонтыг ашиглаад хэрэггvй. Учир нь тvvнийг уншихад тєвєгтэй байдаг бєгєєд иймэрхvv фонтыг буруу ашиглавал хий дэмий чамирхсан хэрэг болно.
  • Бизнес нэрийн хуудсанд ихдээ л 2 єнгє ашиглавал тохиромжтой. Хамгийн сонгодог хослол бол мэдээж хар цагаан хоёр юм. Vvн дээр хєх эсвэл улаан єнгє зvгээр байдаг.
  • Нэрийн хуудас жижигхэн байх нь хамаагvй, гэхдээ таныг тєлєєлєх учир тvvнд маш их ач холбогдол єгч дизайн, загвараа гаргахдаа анхааралтай хандах хэрэгтэй.
  • Нэрийн хуудасны арын хэсэгт компани болон єєрийнхєє тухай нарийвчилсан мэдээлэл оруулж болно.
  • Монголчууд нэрийн хуудсыг хоёр талдаа (Англи, Монгол) хийх нь олонтаа байдаг. Энэ нь тийм ч сайн арга биш юм. Сайн хийгдсэн бизнес нэрийн хуудас 1 талдаа бєгєєд маш цэвэрхэн, нарийн боловсруулсан дизайнтай байдаг. Танд гадныхантай харьцах шаардлага байдаг бол Англи хэл дээр тусдаа, Монгол хэл дээр тусдаа хэвлvvлж болно шvv дээ.
  • Зарим нэрийн хуудас дєрвєлжин ирмэгтэй, зарим нь бєєрєнхий ирмэгтэй байдаг шvv дээ. Тэгвэл vvний нууц нь маш амархан. Эрэгтэйчvvд дєрвєлжин ирмэгтэй хийдэг бол эмэгтэйчvvд бєєрєнхий ирмэгийг сонгох хэрэгтэй. Аливаа хvн дараа нь таны нэрийн хуудсыг олон нэрийн хуудас дотроос хальт хараад ядаж таны эр эмийг тань ялгаж чадна гэсэн vг.
  • Нэрийн хуудсан дээрх утас болон факсын дугаарыг
    +976-(11)-326547, 976-11-326547 гэх мэт олон янзаар бичсэн байхыг та харсан биз. Тэгвэл vvнийг +976-(11)-326547 гэсэн форматаар бичих нь хамгийн тохиромжтой юм.
    + тэмдгийн тухайд таны оршин суугаа орон дэлхийн цагийн бvсийн + мужид орж байгаа гэдгийг харуулж єгнє. Жишээ нь Монгол улс GMT +08:00 гэсэн цагийн мужид ордог. Иймээс Монгол оронд оршин суугчдийн хувьд + тэмдгийг улсын кодны ємнє тавьж єгєх хэрэгтэй. Тэгээд дараа нь бєєрєнхий хаалтан дотор хот эсвэл аймгийн код ордог. Vvний дараа хувийн утасны дугаараа бичиж єгдєг. Эдгээрийг - зураасаар зааглаж єгєх нь таны утасны дугаарыг тухайн хvн цээжлэх явцад том тус хvргэдэг гэдгийг мэдэхэд илvvдэхгvй бизээ. 97611326547 гэвэл мэдээж ойлгоход тун ч хэцvv болно шvv дээ. Гэхдээ эдгээр нь заавал ийм байх ёстой гэсэн vг биш шvv.
  • Сvvлд нь хэлэхэд нэрийн хуудсаа хийлгэсэн газраа эх хувийг компьютер дээрээ байлгахыг хvсэх хэрэгтэй. Учир нь таны нэрийн хуудас хэзээ нэгэн цагт дуусч дахин хийлгэх шаардлага гарч л таараа шvv дээ.


  • Хуудасны эхэнд очих

           ТеХ системийн тухай
        
        Tех гэж юу вэ?

        Энэхvv системийг 70-аад оны сvvлчээр Америкийн гарамгай математикч Дональд Кнут єєрийн ном, сурах бичгvvдийнхээ хэвлэлийн эх бэлтгэх ажиллагааг хєнгєвчлєх зорилгоор анх зохиосон. Одоогоор энэхvv системийн янз бvрийн хувилбаруудыг дэлхий дээр єргєн хэрэглэж байгаа бєгєєд том том хэвлэх vйлдвэрvvд хэвлэлийн эхийг зєвхєн Тех формат дээр бичигдсэн байхыг шаардах болжээ. Манай улсад ТеХ-ийн LaTeX 2.09 (emTeX) ба LaTeX 2e хувилбарууд єргєн хэрэглэгдэж байна.

    Хэвлэлийн эх бэлтгэх бусад системvvдээс ялгагдах ТеХ системийн давуу талууд:
    1. Vйлдлийн системээс хамаарахгvй ба суурь систем хооронд чєлєєтэй шилжиж болдог.
    2. Компьютерээс єндєр хvчин чадал шаардахгvй, 80386 процессортой, 80MB хатуу дисктэй, єнгєт дэлгэц ба хулгана бvхий компьютер байхад л хангалттай.
    3. Хэрэглэгчээс компьютерийн талаар гvнзгий мэдлэг шаардахгvй.
    4. Математик, физик, хими болон байгалийн шинжлэлийн бусад шинжлэх ухааны ном, сурах бичиг, сэтгvvл зэргийн хэвлэлийн эхийг чанарын єндєр тvвшинд хурдан хугацаанд бэлтгэнэ.

    Монголын ТеХ хэрэглэгчдийн бvлэг 1999 онд байгуулагдсан бєгєєд Оросын ТеХ хэрэглэгчдийн бvлэг болон ТеХ-ийг vvсгэн байгуулагч Дональд Кнутын лабораторитай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.

    ТеХ хэрэглэгчдийн бvлэг олон тооны ном, сурах бичиг, сэтгvvл зэргийн хэвлэлийн эхийг энэхvv системийг ашиглан бэлтгэн хэвлvvлсэн ба эдгээрээс заримыг дурдвал:
    - А.Ганбаатар, Ц.Дашдорж "Математикийн мэргэжлийн курс" 1998 он
    - М.Дэнсмаа "Дээд математик - 1" 1998 он
    - А.Мекей ба бусад "Математикийн тестvvд" 1998 он
    - Ц.Далайжамц, У.Доёд "Шугаман алгебрийн элемент ба аналитик геометр" 1999 он
    - Л.Євгєн ба бусад "Математикийн тест" I хэвлэл 1999 он
    - "Математикийн олимпиадын цуврал" 20, 21, 22, 23, 25
    - "Олонлог" сэтгvvлийн зарим дугаарууд

    Тvvнчлэн энэ системийг анхлан суралцагч болон мэргэжлийн хэрэглэгч нарт зориулж "ТеХ ба ЛаТеХ хэвлэлийн эх бэлтгэх систем" номыг хэвлvvлж нийтийн хvртээл болгосон. Одоо энэ номын 3 дахь хэвлэл гараад байна.
    ТеХ хэрэглэгчдийн бvлэг мєн энэхvv системийн Windows орчны MikTeX хувилбарыг монгол хэлэнд тохируулан хєрвvvлж байгаа бєгєєд тун удахгvй олны хvртээл болгохоор зэхэж байна.

    ТеХ системийн чадварууд

    • Текст шивэх олон тооны бэлэн хэвvvдтэй
    • Энгийн хэрэгслvvдийг хэрэглэн редактор хэлбэржvvлэлтийн алхамуудад гvнзгийрч оролгvйгээр текстийн логик бvтцийг л зааж єгдєг.
    • Дараах vйл ажиллагаанууд автоматаар хийгдэж иж бvрэн стандарт бичиг баримт боловсруулах боломжтой.
    • Гарчигуудыг онцгойлох, дугаарлах
    • Гарчигийн жагсаалт
    • Хуудасны дээд, доод титэм
    • Зvvлт, тайлбар
    • Зураг, хvснэгтийг дугаарлах, тайлбар бичих, жагсаалт гаргах
    • Нэрсийн хэлхээг цуглуулах
    • Программчлалын хялбар функцуудтай буюу янз бvрийн тоолуур, давталт, хvнд бvтэцтэй vйл ажиллагааны товчлол хийх шинэ команд гэх мэт vйлдлvvдийг шинээр тодорхойлж єгєх боложтой.

    Эдгээрээс хамгийн гол чадвар нь Математик Томъёо Бичих Чадвар болно.
    Хэрвээ та энэ системийн талаар илvv их мэдээлэл авахыг хvсвэл дараах сайтаар зочилно уу. http://chinsoft.tripod.com


    Жишээ 1:

    \left\{\begin{array}{l}
    \left(\begin{array}{cc}2 & 3\\5 & 7\\1& 2\end{array}\right)\cdot X+
    \left(\begin{array}{ccc}2 & 4 & 5\\4& 3 & 3\\3 & 2 & 3\end{array}\right)\cdot Y=
    \left(\begin{array}{cc}\mbox{-}2 & 2\\ \mbox{-}1& 3\\1 & 0\end{array}\right)\\[7mm]
    \left(\begin{array}{cc}2 & 2\\0 & 1\end{array}\right)\cdotX+
    \left(\begin{array}{ccc}\mbox{-}1 & \mbox{-}2& \mbox{-}1\\3 & 5 & 3\end{array}\right)\cdot Y=
    \left(\begin{array}{cc}2 & 4\\ \mbox{-}5& \mbox{-}4\end{array}\right)
    \end{array}\right.


    Жишээ 2:

    P{=}\arraycolsep=0.15em\left(\begin{array}{ccccccccc}
    1 &&&&&&&&\\[-3mm]
    & \ddots & & \vdots & & \vdots&&&\\[-2mm]
    &&1 &&&&&&\\[-1mm]
    &\dots&&0 & \dots & 1 && \dots\\[-2mm]
    &&&\vdots & \ddots & \vdots\\[-1mm]
    & \dots &&1 & \dots & 0 &&\dots\\[-1mm]
    &&&&&& 1 \\[-2mm]
    &&&\vdots &&\vdots &&\ddots\\[-3mm]
    &&&&&&&&1
    \end{array}\right)\begin{array}{l}(i)\\[4mm](j)\end{array}
    \hspace{2cm} Q{=}\left(\begin{array}{ccccccc}
    1 &&&&&&\\[-3mm]
    & \ddots & \vdots & & \vdots&&\\[-1mm]
    &\dots&1 & \dots & \alpha &\dots\\[-1mm]
    &&\vdots & \ddots & \vdots \\[-1mm]
    & \dots &0 & \dots & 1 &\dots\\[-1mm]
    &&\vdots &&\vdots &\ddots\\[-1mm]
    &&&&&&1
    \end{array}\right)\begin{array}{l}(i)\\[5mm](j)\end{array}


    Жишээ 3:

    \displaystyle\int\limits_0^{+\infty}\frac{\displaystyle\left(
    \frac{\ln(1+x^2)}{\sin^22x+\cos2x}+e^{2x}\sin^2x\right)
    }{\displaystyle\frac{\sqrt[3]{\arctg x+1}}{1+x^2}}dx


    Хуудасны эхэнд очих

           Загварууд

        Манай компанийн гvйцэтгэсэн зарим загварууд

    Нэрийн хуудас
    3-н талт танилцуулга
    Бусад (Дээр нь дарж томоор vзэж болно)
    If you want to see with large size please click it    If you want to see with large size please click it

        Шууд ашиглах боломжтой бэлэн загварууд

        Зарим жишээ загварууд

        Хувийн нэрийн хуудасны жишээ
    Хуудасны эхэнд очих


            Бид доорхи нэр хvндтэй
            шагналыг хvртлээ.

            



            Тvvнчлэн дараах
            шагналуудыг авсан болно.

            
            
        
    Бидний тухай | Компьютер | Дуусгасан ажлууд | Программ Хангамж
    Хэвлэл | Вэб дизайн | Холбоотой линкvvд | Бидэнтэй харьцах | English version

    Vндсэн цонх Vvсгэсэн: 2001 оны 12-р сар. Speaker Group.
    ©2001 Speaker Group ХХКомпани. All Rights Reserved.
    ВэбМастертай холбогдох speaker@mol.mn