![]() \n'); } if ( plugin ) { document.write(''); } else if (!(navigator.appName && navigator.appName.indexOf("Netscape")>=0 && navigator.appVersion.indexOf("2.")>=0)){ document.write(' ');
}
//-->
|
Хайлтын системvvд ![]() Интернет гэдэг бол мэдээллийн асар том цуглуулга юм. Одоо vед бvр дэндvv том болоод байгаа юм. Ийм сангаас мэдээллийг хайж олно гэдэг єнєєдрийн хувьд маш чухал асуудлын нэгд тооцогдож байгаа билээ. Интернетээр vр дvнгvй хэсэн тэнvvчлэх нь хэдэн ч єдєр, хэдэн ч жилийн ажил болж мэднэ. Зарим мэргэжлийн программистууд, мэргэжилтнvvд єєрсдийн анкетан дээр "интернетээс тєрєл бvрийн мэдээлэл хайх чадвартай" гэж бичдэг нь зvгээр нэг хэрэг биш юм. Иймд хэрвээ та интернеттэй ажиллах шаардлагатай бол танд сайн чанарын хайлтын системvvд ус агаар шиг хэрэгтэй болох нь дамжиггvй. Ингээд хэд хэдэн хайлтын системvvдийг танд санал болгож байна.
Программчлалтай холбоотой сайтууд ![]() Энэ сэдвээр дараа тухтай ярилцая. Бэлэн программыг татаж авах боломжтой сайтууд ![]() Ийм сайтууд интернет дээр дvvрэн билээ. Иймд эдгээрийн хамгийн томоохоноос нь авч vзье. Юуны тvрvvнд ийм тєрлийн сайтууд дээр тавигдсан программууд нь vнэтэй, vнэгvй эсвэл тvр хугацааны гэсэн тєрлvvдтэй байдаг. Vнэтэй бол тэрээр нилээд чухал тусгай тєрлийн программ байна гэсэн vг. Ийм тохиолдолд та уг программыг эзэмшихийг хvсвэл танд юуны ємнє кредит карт байх хэрэгтэй болно. Бараг ихэнх сайтууд кредит картаар худалдаа хийхийг санал болгодог. Монгол улсын хувьд "Голомт" банк Master болон Visa гэсэн голлох картуудын vйлчилгээг vзvvлж байгаа билээ. Гэвч энэ картны эзэн болохын тулд 2000-аас доошгvй долларын барьцаа тєлєх хэрэгтэй болдог нь тvрийвч нимгэнтэй хvмvvст хэцvv байдал vvсгэх нь тодорхой. Гэвч ийм байдлаас гарах арга замууд бий. Нэгэнт та тухайн программыг эзэмшихийг хvсэж байгаа бєгєєд тєлбєрийг нь тєлєх боломжтой бол интернетээ ашиглаад vvнийг шийдэж болно. Юуны тvрvvнд хамгийн боломжтой арга бол тухайн программын хууль ёсны эзэн рvv e-mail бичээд тєлбєр тєлєх арга замуудын тухай асуу. Эсвэл єєрєє санал болгож болно. Vvнд: банкны гvйлгээг ашиглах, moneygram мэтийн мєнгє гуйвуулгын vйлчилгээг ашиглаж болно. Ямар ч тохиолдолд танд хариу ирэх болно. Ингээд та мєнгєє шилжvvлсэний дараа программын кодыг тайлах нууц vг эсвэл mail-ээр дамжуулан бvрэн хэмжээний программыг хvлээж авах болно. Барууны хєгжингvй орнууд энэ тал дээр ямар ч маргаангvйгээр ажилладаг учир санаа зовох хэрэггvй. Vнэгvй программууд. Эдгээрийг та чєлєєтэй татаж авч хэрэглэж болно. Энэ бол зєвхєн танд зориулсан учир єєрийн дураар хэрэглэж боломжтой. Гэвч энэ тохиолдолд мэдэхэд илvvдэхгvй хэд хэдэн зvйл байдгийг танд сануулая. Vvнд: 1. Ийм тєрлийн программууд дээр ихэвчлэн янз бvрийн рекламууд байрласан байдаг. Єєрєєр хэлбэл энэ нь тухайн программ vнэгvй тараагдах болсон шалтгаан байж болно. Гэхдээ зарим программын реклам нь дэндvv тєвєгтэй санагддаг юм шvv. (Жишээ нь: Download accelerator, IncrediMail) 2. Зарим чухал функцуудыг хассан байдаг. Єєрєєр хэлбэл энэ нь жишээ программ бєгєєд сурталчилгааны зориулалтаар vнэгvй тарааж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ vнэгvй хувилбар нь таны хэрэгцээг хангаж чадаж байгаа бол мэдээж гялтайх нь тэр. Гэвч заримдаа vнэхээр чухал функцуудыг хассан байдаг бєгєєд тєлбєр тєлвєл уг проблемыг арилгаж єгнє гэсэн санал тавьдаг. Жишээбэл дуу боловсруулдаг CoolEdit 2000 программын vнэгvй хувилбар дээр бvх vйлдлvvд, эффектvvд саадгvй ажилладаг боловч боловсруулсан дуугаа хадгалах (Save) боломжгvй байдаг. 3. Магадгvй вирус байж болно. Тєрєл бvрийн screen saver, жижиг оврын тоглоомууд нь вирус агуулсан байж болох єндєр магадлалтай гэдгийг санахад илvдэхгvй. 4. Зарим vнэгvй программууд нь дутуу дулимаг хийгдсэн байдаг. Єєрєєр хэлбэл хэн нэгэн сонирхогч хийсэн программаа нийтийн хvртээл болгохын тулд интернетээр цацах нь бий. Vvнд тухайн программистын хобби, эсвэл єєр ямар нэгэн шалтгаан нєлєєлсєн байдаг. Ийм программыг ашиглах нь таны асуудал боловч зарим гvйцэт тест хийгдээгvй программууд компьютерийн системийн хэвийн ажиллагааг алдагдуулах аюултай байдаг. 5. Эцэст нь элдвийн хэрэгтэй хэрэггvй vнэгvй программуудаар компьютераа дvvргэх хэрэггvй гэдгийг хэлье. Shareware буюу тvр хугацааны программууд нь бас л сурталчилгааны зориулалттаар интернет дээр тавигдсан байдаг. Хэрэглэгч тухайн барааг хэсэг хугацаанд хэрэглэж vзээд дараа нь єєрийн шаардлагад бvрэн нийцэж байна гэж vзвэл vнийг тєлєх тохиолдол амьдрал дээр бишгvй байдаг. Жишээ нь машин авахын ємнє ямар ч хvн заавал унаж vздэг билээ. Яг vvн шиг тухайн программыг хэрэглэгч татаж авч ажиллуулсаны дараа программ єєрєє єєрийгєє хэсэг хугацааны дараа устгадаг юм. Устгахын ємнє хэрэглэгчээс заавал "та энэ программыг бvртгvvлж мєнгєє тєлнє vv" гэсэн сануулга гарч ирдэг. Ихэвчлэн 30 хоногийн хvчинтэй хугацаатай байдаг. Ийм тєрлийн программууд нь харьцангуй найдвартай бєгєєд хэрэглээ сайтай байдаг. Нэг зvйл сануулахад та хэрвээ мєнгє тєлєх хvсэлгvй байгаа бол 30 хоног болж программ єєрийгєє устгахаас ємнє тvvнийг uninstall хийх хэрэгтэй. Жишээ нь 29 хоног ашиглаад uninstall хийх. Vvний дараа дахин суулгахад таны мэдэлд дахиад 29 хоног байна гэсэн vг. Энэ мэтээр хязгааргvй vргэлжилж болно. Хамгийн гол нь программ єєрийгєє устгах юм бол тухайн компьютертаа тэмдэглэчихдэг гэдгийг санах хэрэгтэй. Vvний дараа дахин суулгаад ч нэмэр болохгvй. Нэгэнт таныг 30 хоног эзэмшсэн гэдгийг мэдэж байгаа учир цааш нь vнэгvй ашиглуулах хvсэлгvй байгаа гэдэг нь ойлгомжтой.
Ажлын байрны сайтууд ![]() Монголчуудын хувьд гадаадад зочлон ажиллах сонирхол их байдаг. Интернет хєгжин бий болсноор энэ асуудлыг шийдэхэд ихээхэн хялбар болсон билээ. Зєвхєн ажлын байрны тухай сайтууд интернетэд цєєнгvй бий.
Интернет утас болон факсын сайтууд ![]() Энэ талаар дараа жич ярилцая. Вэб дизайнеруудад зориулсан сайтууд ![]() Вэб хуудасны хамгийн гол зорилго бол хэрэглэгчидэд зєв зvйтэй мэдээллийг хурдан шуурхай єгєх явдал юм. Энэ хvнд зорилгыг хэрэгжvvлэхийн тулд вэб дизайнер болон вэб мастерууд толгойгоо гашилгах хэрэгтэй болдог бєгєєд хvнд хэцvv байдлыг шийдэхэд дараах сайт туслах болно.
Мэдээллийн сайтууд ![]() Мэдээж юуны тvрvvнд CNN мэдээллийн агентлагийн CNN.com сайт орно. Энэ сайтад болоод єнгєрсєн эсвэл болж буй vйл явдлуудын талаарх мэдээлэл байдаг. Мэдээллvvд нь маш єргєн цар хvрээтэй, дэлхийн хэмжээний байдаг. Мэдээж та єєрєє мэдэж байгаа байлгvй. CNET.com сайт. CNET нь техник, технологийн талаархи бvхий л мэдээ, мэдээллийг агуулдаг сайт юм. Уг сайтаас шинэ бараа, бvтээгдэхvvнтэй танилцахаас эхлээд ТВ шоутай холбогдож болно. Тvvнчлэн сvvлийн vеийн компьютерийн тоног тєхєєрємжvvдийн vнийн саналтай танилцаж, дуудлага худалдаанд орж болно. InfoPlease.com сайт. Энэ бол интернет дэх асар том нэвтэрхий толь гэсэн vг. Тvvнд цэцэг ургамал, ан амьтан болоод бусад тєрєл бvрийн шинжлэх ухаануудын талаарх єргєн их мэдээлэл бий. Та хайлт хийгээд л єєрийн хvссэн мэдээллийг гаргаж ирж болно. Ямар ч тєвєг байхгvй. Монголын томоохон сайтууд Монголын сайтууд сvvлийн vед олноор тєрєн гарч байгаа нь нэн сайшаалтай юм. Зарим сайтууд амь орж єдєр бvр шинэчлэгдэж байгаа билээ.
Бусад сайтууд ![]() Мэдээж хvн хvний сонирхол єєр учир таны сонирхож байгаа зарим сайтууд дээрх жагсаалтанд байхгvй л байгаа байлгvй. Жишээ нь: томчуудад зориулсан, эсвэл кино болон хєгжмийн, спортын гэх мэт олон янзын зорилготой байж болно шvv дээ. Энэ тохиолдолд хуудасны эхэнд байгаа хайлтын системvvдийг ашиглана биз дээ. Танд амжилт хvсье. |
Бид доорхи нэр хvндтэй шагналыг хvртлээ.
Тvvнчлэн дараах шагналуудыг авсан болно.
|
|||||||||||||||||||||||
|
Бидний тухай | Компьютер |
Дуусгасан ажлууд | Программ Хангамж
Хэвлэл | Вэб дизайн | Холбоотой линкvvд | Бидэнтэй харьцах | English version |
||||||||||||||||||||||||
|
Vvсгэсэн: 2001 оны 12-р сар. Speaker Group.
©2001 Speaker Group ХХКомпани. All Rights Reserved. ВэбМастертай холбогдох speaker@mol.mn |