![]() \n'); } if ( plugin ) { document.write(''); } else if (!(navigator.appName && navigator.appName.indexOf("Netscape")>=0 && navigator.appVersion.indexOf("2.")>=0)){ document.write(' ');
}
//-->
|
![]() Манай компани 1996-аас хойш 2-3 бvрэн хэмжээний программ хангамжийг гvйцэтгэж дуусаад байна.
Вэб сайт ![]() Тvvнчлэн 2000-2001 онуудад нийт 5-6 байгууллага, хувь хvний вэб сайтыг хийж дуусгаад байна. Vvнд:
"Толь 2.5" Англи <>Монгол толь бичиг ![]() Ємнєтгєл Англи хэл дээрх ном сурах бичиг, интернет, компьютер дээрх янз бvрийн программуудтай харьцах шаардлага гарч англи-монгол толь бичгийн эрэлт хэрэгцээ єргєжсєєр байна. Хэдийгээр толь бичгvvд єргєн тархсан ч тvvнтэй ажиллахад цаг хугацаа алдах, хэд хэдэн vгтэй зэрэг ажиллах, зарим vг санд байхгvй, єртєг зардлын хувьд єндєр зэрэг хvндрэлтэй талууд байдаг. Энэ бvхнээс vндэслэн бид компьютер хэрэглэгчдэд цаг алдалгvй тvргэн шуурхай англиас монгол, монголоос англи руу vгийн орчуулга хийх зорилт тавьсан юм. "Толь 2.5" программ нь хэрэглэгчидийн англи хэлний vгсийг монгол хэл рvv мєн монгол vгийг англи хэл рvv хєрвvvлэх бєгєєд энэ нь хэрэглэгчидийн ашиг сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, уян хатан зохион байгуулагдаж, хэрэгцээ шаардлагыг аль болох бvрэн дvvрэн хангахад чиглэнэ. Ингээд дараахь хэрэгцээ, шаардлага дээр vндэслэн энэхvv программ нь зохиогдсон болно. - Шаардлагатай vгийг хайх хугацаа бага байх - Гар ажиллагааг хэмнэх - Хэрэглэхэд хялбар байх - Толь бичгийн єртгийг бууруулах - Толь бичигт шинэ vг нэмэх боломжтой - Vгийн санг засварладаг байх - Буруу буюу хэрэгцээгvй vгийг устгаж болох - Vгийг тvр хадгалах - Тvр хадгалсан vгийг хэвлэх боломжтой Техникийн vзvvлэлтvvд: - Нэг тал руугаа 26000 vгтэй (Хоёр тал руугаа нийлээд 56000 vгтэй) - Хайлтын хялбар систем (Хайх vгийн эхний хэсгийг бичихэд л болно) - Windows-ийн бусад программуудтай зохицох чадвар (Программ хоёр цонхноос бvтэх ба жижиг цонх нь бусад цонхны vргэлж наана байрлана) Шаардлага: - Компьютер - Windows-ийн аль ч хувилбар Хэрхэн олж авах вэ? Энэхvv программыг 1998 оноос хойш нийтийн хvртээл болгосон. Программын 2.5 хувилбарыг 15000 тєгрєгєєр зарж байсан бол одоо vнэгvй тараахаар шийдлээ. Та хvссэн хэмжээгээрээ татан авч хvссэн компьютертээ суулган ашиглах боломжтой боллоо.
"Толь 2.5" англи-монгол толь бичгийн программыг татаж авах Зохиогчид. "Онигоо 1.0" Хошин шогийн программ ![]() Юун программ бэ? . . . Энэ программ нь Screen Saver тєрлийн программ юм. Screen Saver гэдэг нь хэсэг хугацаанд хэрэглэгчээс ямар нэгэн контакт єгєєгvй тохиолдолд автоматаар ажилладаг программыг хэлдэг билээ. (Контакт: Компьютерийн гарны /keyboard/ ямар нэг товч дараагvй, хулгана /mouse/ хєдєлгєєгvй зэрэг орно.) Ийм тєрлийн программ нь тохируулга /option/ цонх, vндсэн цонх гэсэн 2 vндсэн модультай байдаг. Уг программын vндсэн цонх текстэн онигоо, хошин зураг, видеонуудыг автоматаар ээлжлэн vзvvлэх чадвартай. Option цонх нь vндсэн цонхны янз бvрийн шинж чанаруудыг тохируулах vvрэгтэй. Юу хэрэгтэй вэ? . . . Текстэн онигоо ажиллуулахад: - Компьютер - Windows-ийн аль ч хувилбар Зураг болон видео ажиллуулахад: - 256 болон тvvнээс дээш єнгє - Дууны систем - Video compression Codecs: Cinepak (TM) driver (Windows-тай хамт суудаг) - CD-ROM Энэ чинь юу юутай юм бэ? . . . - 1600 онигоо - 467 хошин зураг - 50 видео (5-12 секунд) - Онигоо болон зураг хоорондын vргэлжлэх хугацаа, индекс харагдах эсэх, дуу гаргах эсэх, фонт болон фонтын хэмжээг єєрчлєх зэрэг тохируулгатай. Хэрхэн компьютертаа суулгах вэ? . . . Юуны тvрvvнд Install программыг олж авах хэрэгтэй. Хэрвээ танд CD /Compact Disc/ хэлбэрээр байгаа бол тvvнийг CD-ROM драйверт хийгээд Install программыг ажиллуулах хэрэгтэй. Vvний дараа Install программын зааврыг дагаж ажиллана уу. Бvтсэн тvvх . . . - 2000 оны 4-р сард vндсэн санаа бий болсон. - 2000 оны 6-р сараас онигооны баазыг цуглуулах ажил эхэлсэн. - 2000 оны 12 сараас зураг цуглуулах ажил эхэлсэн. - 2001 оны 5-р сард видео баазыг цуглуулсан. - 2001 оны 5-аас 6-р саруудад видео файлуудыг янзалж эмхэтгэсэн. - 2001 оны 6-р сард зургийн баазыг орчуулж эмхэтгэсэн. - 2001 оны 7-р сарын эхнээс программчлал эхэлсэн. - 2001 оны 8-р сарын 2-нд программчлал дуусч Help system, Install гэх мэт бусад ажлууд эхэлсэн. "Муушиг" хєзрийн тоглоом ![]() Тухай Хєзрийн тоглоомууд нь эртний тvvхтэй билээ. Анх 980 онд Хятадад энэ тоглоомын анхны хувилбар гарч хєгжсєн тvvхтэй гэж судар бичигт тэмдэглэн vлдээсэн байдаг. Хєзрийн тоглоомууд нь тоглоход сонирхолтой, хvний ой ухааныг хєгжvvлэхэд чиглэсэн байдаг. Иймээс єнєєг хvртэл хєгжиж ирсэн бєгєєд орчин vед хєзрийн тоглоомуудыг электрон байдлаар тоглох нь ихэсчээ. Vvний нэг тод томруун жишээ нь WIndows 95/98-д дагалдан ирдэг Solitaire, Hearts зэрэг хєзрийн тоглоомууд юм. Хєзрийн тоглоомууд нь дотроо олон янзын ангилал, бvтэц бvхий байдаг ба Монгол оронд Орос орноос vvсэл гарал бvхий Дурак (P.S Тэнэг), Очков (P.S 21 татах), Муушиг зэрэг тоглоомууд тvлхvv хєгжсєн байдаг. Муушиг программ нь компьютерийн тоглоом юм. Оюутан сурагчид, охид залуучуудын чєлєєт цагаараа тоглох дуртай тоглоом нь хєзрєєр тоглодог бидний нэрлэж заншсанаар "Муушиг" билээ. Муушиг нь хєзрийн тоглоомууд дотроо нилээд сонгодог маягийн бvтэцтэй. Тоглогчид хэд хэдэн хєзєр гартаа барьдаг, гэр барьдаг, онооны системтэй, сонголт хийх боломжтой зэрэг нь жинхэнэ хєзрийн тоглоом болохыг харуулж байна. Тvvнийг 5-н тоглогч зэрэг тоглодог нь олон тоглогчийн горим бvхий программ зохиохыг шаардсан юм. "Муушиг" программыг зохиоход тавигдсан шаардлагуудыг дор дурдав. Эдгээр шаардлагуудыг МУТИС-ийн харъяа КтМС-ийн ПХ-ын тэнхмийн багш нар болон IV курсын оюутнуудын санал бодлыг харгалзан гаргасан болно. Шаардлага - Windows vйлдлийн систем дээр ажилладаг байх - Ашиглахад дээд зэргийн хялбар, ойлгомжтой байх - Муушиг хєзрийн тоглоомын бvх дvрэм, хуулийг тусгасан байх - Хєгжилтэй дуу дvрс, тайлбарыг агуулсан - График, дуу, дvрсийг аль болох дээд зэргээр, донжтой цэвэрхэн гvйцэтгэх - Сvлжээний орчинд тоглодог байх - "Install" хийдэг байх - Программ байж болох бvх тусламжаар хангагдсан байх - Уг тоглоомыг тоглогчидын амжилт, оноог дvгнэдэг, хадгалдаг, рейтинг тогтоодог байх Программын техник vндэслэл - 1-5 ширхэг компьютер - Windows-ийн аль нэг хувилбар - Монгол vсгийн MonWin 3.5 драйвер - DirectX 6.1 драйвер - Компьютерууд хоорондоо фикзик холболттой байх (IPX Connect, Internet TCP/IP Connect, Modem Connect, Serial Connect) Программыг Windows-ийн орчны программчлалын хэл болох Delphi дээр бичсэн. Уг программын хамгийн тєвєгтэй хэсэг нь сvлжээний орчны программчлал байсан билээ. Иймд юуны тvрvvнд сvлжээний орчинд 2-5 хvн зэрэг тоглох боломжийг хангасан программыг бичсэн юм. Компьютерийн тоглогчийн сэтгэж тоглох алгоритмууд нь гарсан бєгєєд одоогоор хараахан программчлагдаагvй байна. Онгоц буудах тоглоом ![]() Тухай Энэ тоглоом нь хvvхэд залуучуудын хамгийн сайн мэдэх тоглоом юм. Хоёр хvн хоорондоо тоглох ба бие биенийхээ зурсан онгоцыг харалгvйгээр тааж (бодож) буудна. Эсрэг тоглогчийнхоо бvх онгоцыг хэн эхэлж сєнєєж дууссан нь хожих дvрэмтэй. Ээлжлэн буудах ба онгоцны толгойн хэсэгт буудсан тохиолдолд сєнєх бєгєєд бусад бие хэсэгт буудахад тухайн хэсгийг шархадсанд тооцно. Хоосон газарт буудвал тvvнийг зєвхєн тэмдэглэнэ. Шинэчлэгдсэн нэг дvрэм бол тоглогч бvрт 2 мини байх ба тvvнийг сєнєєсєн тохиолдолд дахин нэг буудах эрх олж авна. Мєн тоглоом дууссаны дараа хоёр тоглогчийн буудсан байдлыг нь харьцуулан тоглогчдод рейтинг єгнє. Vvнийг хувиар илэрхийлэх ба хожсон хvн болгон ижилхэн 100%-ийн рейтинг авахгvй. Учир нь єєрийнх хэдэн онгоцыг сєнєєж, хэдийг нь шархдуулсаныг нь харьцуулан vзэж рейтинг єгнє. Жишээлбэл: Хожсон тоглогчийн ганц ч онгоцыг сєнєєж чадаагvй тохиолдолд тэр тоглогч 0 харин хожсон тоглогч 100 оноо авна. Одоогийн байдлаар тоглоомын 2.0 хувилбарын сvлжээгээр тоглох хэсэг нь бэлэн болсон. Цаашид компьютерийн сэтгэж тоглох модулийг хийх шаардлагатай байна. Хэрвээ та бvхэн сонирхвол 1.0 хувилбарыг татаж авч болно. 1.0 хувилбар нь энгийн интерфейстэй, компьютерийн талбай дээрх онгоцыг устгах ёстой юм. Єєрєєр хэлбэл компьютер тоглоомыг зохион байгуулж та тоглоно гэсэн vг. Танд таалагдана гэдэгт итгэж байна. |
Бид доорхи нэр хvндтэй шагналыг хvртлээ.
Тvvнчлэн дараах шагналуудыг авсан болно.
|
|||||||||||||||||||||||
|
Бидний тухай | Компьютер |
Дуусгасан ажлууд | Программ Хангамж
Хэвлэл | Вэб дизайн | Холбоотой линкvvд | Бидэнтэй харьцах | English version |
||||||||||||||||||||||||
|
Vvсгэсэн: 2001 оны 12-р сар. Speaker Group.
©2001 Speaker Group ХХКомпани. All Rights Reserved. ВэбМастертай холбогдох speaker@mol.mn |