<-- -->

Free Web Hosting : Free Hosting : Troubled Teens : Report Abuse
Vндсэн цонх
Vндсэн цонх
Translate to English
 

Компьютер


       Компьютер гэж юу вэ?
    
    Энэ ойлголтыг єргєн утгаар нь авч vзвэл єнєєгийн нийгмийн хєгжлийн тvлхvvр, цогц ажиллагаа, найдвартай байдал, автоматжуулсан систем, хиймэл оюун ухаан, тvргэн шуурхай ажиллагаа зэрэг олон асуудлуудыг авч vзэх хэрэгтэй болно. Учир нь компьютер гэдэг ойлголтонд таны олон янзын функцтай гар утас, тєрєл бvрийн автомат системvvдтэй автомашинууд, смарт буюу ухаалаг телевизорууд, хvvхдvvдийн тоглох дуртай сега гэх мэтээс авахуулаад сансрын хєлгийг удирдах систем хvртэлх ямар нэг хэмжээгээр автоматчлагдсан бvх тєрлийн системvvдийг хамааруулж болох юм. Учир нь эдгээр нь бvгд компьютерийн суурь ухагдахуун болох hardware буюу техник хангамж, software буюу программ хангамж гэсэн бvтцээс тогтох юм.

Иймд асуудлыг арай багасгаж зєвхєн Персональ Компьютерийн тухай ярилцая.
    
    Та бидний сэтгэлгээнд бат нотоор хоногшин vлдсэн гадаад тєрх бvхий компьютер гэдэг маань чухам юусан билээ? Тvvнд заавал дэлгэц, гар, хулгана, босоо эсвэл хэвтээ процессор байх ёстой юу? Эдгээрийн аль нэг байхгvй бол яах вэ?

Юуны ємнє компьютертаа тодорхойлолт єгєх гэж оролдоё.
  • Компьютер гэдэг нь оролт гаралт бvхий тооцоолон боловсруулах машин
  • Компьютер гэдэг нь дэлгэц, гар, хулгана, процессороос бvрдэх иж бvрдэл
  • Компьютер гэдэг нь системийг ажиллуулахад шаардлагатай техник хангамжууд болон программ хангамжуудаас бvрдсэн системийн иж бvрдэл
    Дээрх тодорхойлолтууд бvгд єєр єєр мэт боловч бvгдээрээ зєв юм. Ялгаатай байгаа хамаг учир нь тухайн хэрэглэгчийн єєр єєр тvвшинд тайлбарыг єгсєнд оршино. Эхний тайлбарыг компьютер vйлдвэрлэгч компанийн инженер єгсєн байхад дараачийнхийг компьютерийн жирийн хэрэглэгч єгч болно. Харин сvvлчийнхийг компьютерийн программ зохиогч єгсєн байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн компьютерийг сайтар ойлгоё гэвэл оролт, боловсруулалт, гаралт гэсэн схемийг ойлгох хэрэгтэй.

Хуудасны эхэнд очих

       Компьютерийн ажиллах зарчим
    
    Энэ бvтэц нь компьютерийн аль ч тvвшинд яригдана. Нэгэнт энэхvv єгvvллийг жирийн хэрэглэгчид зориулан бичиж байгаа тул энгийнээр тайлбарлая.

    Хамгийн дээд буюу жирийн хэрэглэгчийн тvвшинд бол гар, хулгана зэрэг оролт болох юм. Эдгээр тєхєєрємжvvд байхгvй бол та хэрхэн компьютертаа команд єгч компьютер тань таныг хэрхэн ойлгох билээ? Та компьютераа асаасан ч гэсэн дээрх тєхєєрємжvvдийн аль нэг нь байхгvй бол таны компьютер юу ч хийхгvй. Учир нь оролт байхгvй учраас.

    Боловсруулалтын vед таны оролтыг боловсруулах тєрєл бvрийн ажиллагаанууд явагдана. Манай жишээнд хулганаа vл мэдэг хєдєлгєх тєдийд л оролт бий болж энэ хэмжээгээр боловсруулалт явагдаж байдаг. Жишээ нь хулганыг vл мэдэг хєдєлгєхєд юу болдог билээ? Ердєє л хулганын заалтуур сум тэр хэмжээгээр vл мэдэг хєдєлнє. ГЭТЭЛ . . . Энэ vед системийн тvвшинд заалтуурыг шилжvvлсэн цэгийн тоогоор заалтуурыг арилган шинээр зурж байдаг. Тvvнчлэн хулганын шилжсэн координат бvрийг систем тодорхойлж заалтуурын тухайн vеийн тєлєв байдлыг гаргаж ирдэг. Гагцхvv энэ нvсэр vйл ажиллагаа нь бидний нvдэнд ажиглагдахгvйгээр хурдан явагддагт бvх учир байгаа юм. Бид нээрээ л хулганыг зєєгєєд байгаа мэт боловч vнэндээ байнга арилгаж зурж байдаг. Энэ нь боловсруулалт юм. Энэчлэн таны єгсєн командыг боловсруулах, дvрслэх, vр дvнг гаргаж ирэх гэх мэт асар олон ажиллагаа нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн тусламжтайгаар биелэгддэг.

    Гаралтын тухайд дэлгэц, принтер зэрэг нь гаралтын тєхєєрємжvvд юм. Хэрвээ дэлгэц байхгvй бол та vр дvнгээ харж чадахгvй єєрєєр хэлбэл та компьютертаа нэг ч алхам хийж чадахгvй нь тодорхой. Ингээд л таны компьютер дvлий дvмбэ оргисон хайрцаг болж хувирна. Эцсийн эцэст компьютер дээр хийсэн бvх vйлдлийнхээ vр дvнг дэлгэцээрээ харж, чанга яригчаараа сонсч, принтерээрээ хэвлэж авдаг шvv дээ.

    Яг энэ энгийн жишээн дээрх vйл явц таны мэдэхгvй доод тvвшинд болж байдаг. Аливаа нэг vйлдэлд єгєгдлvvд, параметрvvд болон гаргаж авахыг хvсэж байгаа vр дvнгийн талаарх тодорхойлолт зайлшгvй хэрэгцээтэй болон нэмэлт мэдээллvvд оролт маягаар ордог бєгєєд тvvнийг тухайн тодорхойлсны дагуу боловсруулсаны дараа гаралт буюу боловсруулагдсан єгєгдлvvд гардаг.

    Ингээд та компьютерийн шинжлэх ухааны тулгуур ойлголт болсон оролт, боловсруулалт, гаралтын тухай жаахан ч гэсэн мэдлэгтэй боллоо. Гаргvй байж болно аргалаад хулганаараа ажиллаж болно. Гэхдээ хоёулаа байхгvй байж болохгvй. Харин хоёулаа байхгvй байлаа гэхэд єєр нэг оролтын систем заавал байх ёстой. Магадгvй ирээдvйд компьютер таны дуу хоолойг ойлгодог болсон vед гар, хулгана хоёулаа хэрэггvй болж болох юм. Учир нь оролтын системийг дуу хоолой таних систем бvрэн гvйцэтгэх боложтой юм.

Хуудасны эхэнд очих

       Компьютерийн хэлбэр дvрсийн тухайд
    
    Ингээд єнєєгийн цаг vед компьютер маань хєгжсєєр л байна. Одоогоос 20-иод жилийн ємнє 2 давхар байшингийн хэртэй том компьютер ашиглагдаж байсан гэдгийг та сонссон уу? Тэгвэл єнєєдєр халаасанд багтах хэмжээний компьютер нэгэнт гарчээ. Цаашид ч энэ их хурдацтай хєгжил vргэлжлэх нь зайлшгvй. Нэгэнт 1 єрєєг эзлэм том хэмжээтэй компьютер дээр хэлбэр дvрс, дизайны талаар яриад байх юм алга. Тэр vед юун дизайнтай манатай байсан биз. Харин єнєє vед энэ талаар дэлгэрэнгvй ярьж болно. Уламжлалт тэгш єнцєгт дэлгэц, босоо процессор, гар хулгана зэрэг нь сvvлийн хэдэн жилийн турш єєрийн хэлбэр дvрсийг тогтвортой хадгалж байгаа билээ. Энэ нь ч аргагvй юм. Эдгээр нь сонгодог гэж хэлэхээргvй ч хvний хэрэгцээг хангахад хангалттай билээ. Гэсэн ч дутагдалтай талууд зєндєє байгааг та мэдэрсэн байлгvй. Овор их дэлгэц, процессорыг зєєхєд ихээхэн тvвэгтэй. Магадгvй ирээдvйд дэлгэц байхгvй болж болно. Vvний тулд ямар нэгэн хавтгай (эсвэл ямар нэгэн хий бvхий орон зай) гадаргуу байхад л компьютераас илгээсэн цацраг дvрс болон харагдаж болно.

    Компьютерийн гар, дэлгэц, процессор зэрэг нь хэлбэр дизайнаа янз бvрээр сольж байгаа боловч ерєнхий дєрвєлжин байдал хадгалагдсаар байгаа билээ.

Хуудасны эхэнд очих

       Компьютерийн бvрдэл хэсгvvд
    
    Мэдээж дээр дурдсан дэлгэц, гар, хулгана зэрэг нь орно. Гэхдээ эдгээр нь нийт компьютерийн системийн хувьд нэгж хэсэгтээ орно. Эдгээрийн хувьд задлаж тайлбарлах шаардлага байхгvй. Єєр хоорондоо vнэ, хvчин чадал, чанартай байдал зэргээрээ ялгагдана. Харин процессорын дотор юу нуугдана вэ?
    Дээрх нэгж хэсгvvд бvгдээрээ процессорын арын хэсэгт залгагддаг. Процессор нь дотроо хатуу диск (hard disk), уян дискийн тєхєєрємж (floppy disk driver), тvр санах ой (RAM) болоод процессор (processor) гэсэн vндсэн хэсгvvдтэй байдаг. Эдгээр нь компьютерийн системийн хэвийн ажиллагааг хангахад зайлшгvй хэрэгтэй байдаг.
    Хатуу диск нь компьютер дээрх аливаа программ хангамж, єгєгдлvvдийг хадгалж байдаг. Тvvний vзvvлэлт нь ихэнхдээ багтаамжаар яригддаг. 1GB-40GB хvртэл хэмжээтэй байдаг. Тэр хэмжээгээрээ єгєгдлийг агуулж чадна.
    Уян диск нь заавал байх шаардлагагvй боловч нэгэнт стандарт мэт болтлоо хэрэглээнд нэвтэрчээ. Тvvний vvрэг зориулалт ердєє л бага хэмжээний мэдээлэл, єгєгдлийг зєєх, хадгалах явдал байдаг. Тvvний vзvvлэлт ихэнхдээ 1.44MB байдаг.
    Тvр санах ой нь компьютерийн хэвийн ажиллагааг хангахад чухал vvрэгтэй. Тэрээр компьютерийг идэвхтэй ажиллаж байхад хэрэглэгддэг. Аливаа тvр зуурын vvссэн бvхий л єгєгдлийг хадгалж дамжуулдаг. Компьютер унтарсан vед тvvн дээрх бvх мэдээлэл устаж vгvй болдог. Бид файлаа save-лэлгvй гарчихлаа, бvх бичсэн юмаа алдчихлаа гэж ярьдаг шvv дээ. Тэгвэл тэдгээр материал чинь RAM дээр байрлаж байдгийг та одоо ойлгоо биз дээ. RAM ихэвчлэн 16MB, 32MB, 64MB, 128MB гэх мэтээр 2-тын зэрэгтvvдээр яригддаг. Мэдээж их хэмжээтэй байх тусмаа сайн.
    Процессор бол компьютерийн амин чухал хэсэг юм. Тэрээр тухайн компьютерт болж байгаа бvхий л vйлдлvvдийг боловсруулж vр дvнг нь гаргадаг. Ийм ч учраас компьютерийнхаа vнийг тодорхойлж байдаг. Єєрєєр хэлбэл процессорын vнэ єсвєл нийт компьютерийн vнэ єснє гэсэн vг.
    Эдгээрээс гадна картууд, кабелиуд, cd driver гэх мэт нэмэлт бvрдэл хэсгvvд бий.

Хуудасны эхэнд очих

       Компьютер худалдан авагчдын гаргадаг нийтлэг алдаанууд
    
    Олон жилийн туршлагаас харахад компьютер болон тvvний бvрэлдэхvvн хэсгийг худалдан авагч нар ихээхэн алдаа гаргадаг нь нотлогдсон юм. Худалдан авагч нар эдгээр алдааг "тэнэгээсээ" болж гаргадаггvй, харин ихэнхдээ мэдлэг чадвар, туршлага дутсанаас болсон байдаг. Ингээд PC авагчдын гаргадаг нийтлэг алдаануудыг ерєнхий ангилалд оруулж сонирхож vзье.
Худалдаа хийх гэж яарах:
Ихэнх хvмvvс vндсэн худалдааг хийхдээ хангалттай цаг хугацаа зарцуулдаггvй. Нэгэн цагт анхны єдєр автомашин худалдаж авахдаа тvvний маркийг зєв сонгох нь нийт худалдааны ихээхэн хувийг эзэлнэ гэж хэлсэн байдаг. PC худалдаж авах нь vvнтэй агаар нэгэн юм. Хэрвээ ямар нэг чухал зvйл авахаар маш их яарч байгаа бол худалдааг амжилттай хийх сайн арга зам байхгvй юм. Ер нь цагийн дотор шинэхэн PC авахаар шийдэж болно. Гэхдээ тvvнийг хvлээж авах болон ажиллагаанд оруулах хvртэл хэдэн єдрєєр хvлээх хэрэгтэй болдог. Гэтэл буруу систем эсвэл чанар муутай PC авсан бол хичнээн их vнэ цэнэтэй цаг хугацаагаа алдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тохитой газраас худалдан авах:
Дээрх ангилалтай нягт холбоотой энэ алдаа нь хэрэглэгчид ихэнхдээ єєрсдийн мэддэг эсвэл ямар нэг байдлаар хамааралтай газраас худалдаа хийхийг анхаарч vздэг. Энэ нь ихэвчлэн баталгаа гаргасан байдалтай холбоотой байдаг. Гэвч эдгээр нь эргээд муу худалдаа хийх нєхцєл болдог.
Уулын бугыг харж унасан морио хаях:
Нийт PC авагчдын талаас илvv нь єєрсдийн шаардлага хэрэгцээг сайн мэдэхгvйгээр худалдааг хийдэг. Vvний тайлбар нь олон нийтийн хандлага болон тэдний тєлєєлєгч ганц хоёр хvний уруу таталт байдаг.
Шидэт тоонууд болон бохир vгс:
Ихэнх PC борлуулагчид ичгvvргvйгээр "хэдэн тоонууд" (магадгvй хямдрал) болон компьютерийнхаа ажиллаагааных нь тухай таамаг тєдий цэцэн vгнvvдийг цацдаг. Энэ нь худалдан авагчдийг єєрийн эрхгvй шийдвэр гаргахад нєлєєлдєг.
Худалдаагаа хийх:
PC авахад хэдэн мянган доллар зарцуулдаг учир болгоомжтой хандах хэрэгтэй. Мэдээж хэт муу, хvчин чадал бага компьютер авах нь олон асуудал vvсгэнэ. Иймд тухайн цаг vед хамгийн их тархсан PC авах нь зvйтэй юм. Худалдаачид олон худалдан авагчдыг ирээдvйд хэрэг болох буюу эсвэл бусад аргаар ятгаж олон хэрэгцээгvй тоног тєхєєрємжvvдийг давхар vнэ хvргэж зардаг. Энэ нь худалдан авагчид санхvvгийн хувьд дарамт vзvvлэхээс цаашгvй юм.
Тахир дутуу систем авах:
Худалдан авагч хvн єєрийн хэрэгцээ шаардлагыг зєв тодорхойлж мэдэж чадаагvй болон тухайн vеийн хандлагыг хэт дагаснаас єєртєє жинхэнэ шаардлагатай тvлхvvр бvрэлдэхvvн хэсгийг орхидог. Энэ нь тухайн компьютерийн хэрэглээг эрс багасгачихсан тохиолдол олон байдаг.
Худалдагчийг буруу сонгох:
Худалдагч хvнийг сонгохоосоо ємнє ихэнх хvмvvс хангалттай судалгааг хийж чаддаггvй. Хvмvvс ихэнхдээ тухайн худалдагчийн компьютераа зарж байгаа гадаад єнгє тєрхєнд хууртдаг. Худалдагч нар худалдан авагчдын сэтгэл ханамжинд баталгаа єгдєггvй ба ихэнх хvмvvс аливаа гэмтэл согог гарахгvй мэтээр аашлах боломжийг худалдагчид олгочихдог.
Тоос сорогчтой адил vзэж PC худалдаж авах:
Ямар ч тохиолдолд компьютер нь олон нэгж хэсгvvдээс бvтсэн ярвигтай систем юм. Аль ч бvрэлдэхvvн хэсгийг анхаарахгvй орхиж болохгvй. Ихэнх фирмvvд, vйлдвэрлэгчид PC-ийг жирийн гэр ахуйн хэрэглээний тvвшинд авч vзэхийг худалдан авагчид тулгахыг санаархдаг юм. Тэр тийм биш шvv.
Мэдлэггvйдээ айж эмээх:
Ер нь яаж ч бодсон сайн компьютер худалдаж авах нь тархины мэс засал хийлгэхээс амархан. Маш олон хvмvvс єєрсдийгєє компьютерийн талаар "мэдлэггvй" гэж vзээд худалдаачдын зєвлєгєєг сонсох байр суурин дээр аваачдаг. Гэтэл vнэндээ тухайн сэдвийнхээ талаар цаг гаруй уншиж судалсан "мэдлэггvй" хvн их мэдэгчийг давсан тохиолдол зєндєє байдаг.

Хуудасны эхэнд очих

       Компьютерийн худалдааг амжилттай хийх 10-н шилдэг зєвлєгєє
    
Vнийн анхны санал дээр худалдааг шууд хийхгvй байх:
Компьютер авахад шатахгvй байх номер нэг арга бол худалдаачид болон сэлбэг хэрэгслийн анхны vнээр нь шууд худалдааг хийхгvй байх явдал юм.
Єєрийнхєє хэрэгцээ, шаардлагыг мэдэж байх:
Зарим хvмvvс машин зардаг наймаачин дээр очоод "Надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл єгєєч" гэх нь бий. Гэтэл бас зарим хvмvvс компьютерийн дэлгvvрт очоод "Надаа ямар нэгэн компьютер хэрэгтэй байна" гэж хэлдэг. Ийм ажиллагаа нь худалдаачныг дараа нь ямар ч тохиолдолд уснаас хуурай гарах замыг нээж єгдєг. Ер нь наймаагаа хийхийн ємнє хэсэг хугацаанд єєрийнхєє юу хийх, яах гэж байгаагаа сайтар бодож хэрэгцээ шаардлагаа зєв тодорхойлох нь маш чухал байдаг. Хэрвээ ингэж чадахгvй бол сайн наймаа хийхэд тун тєвєгтэй.
Цаг хугацаа тєлєвлє:
Шийдвэр гаргах болон худалдаагаа хийхдээ бvv яар. Єєрийн сонголт хийх боломжийг судал. Тэгээд бэлэн боллоо гэсэн vедээ наймаагаа хэрэгжvvлээрэй.
Шаардлагатай наймаагаа хийх:
Єєрийн хязгаартай мєнгєє хэрэгцээтэй зvйлvvддээ хэрхэн хуваарилж зарцуулахаа зєв тооцоолох. Vйлдвэрлэгчийн зvгээс маш чухал хэмээж байгаа шинжvvдийг битгий анхаар, зєвхєн єєрийн хэрэгцээнд тохируул. Машинаа хэрхэн ашиглахаа бодсоны vндсэн дээр бvрэлдэхvvн хэсгvvдэд мєнгєє хуваан зарцуул.
Чанарыг дээдэлж гvйцэтгэлийг орхигдуулах:
Гvйцэтгэл нь компьютерийн ертєнцєд хамгийн том байр суурийг эзэлдэг. Єнєєдєр ихэнх PC-нvvд нь хямдхан компьютерийг бодвол єндєр гvйцэтгэлийг санал болгодог. Тэгээд ч гvйцэтгэл нь жилээс жилд сайжирч байгаа билээ. Гэхдээ чанарын тухай ярихгvй байж болохгvй. Ер нь гvйцэтгэлийн тухай сайхан vгнvvдэд итгэлгvйгээр чанарыг илvv анхаарах нь зvйтэй. Тvvнчлэн баталгааны тухай маш нухацтай ярихаа мартуузай.
Худалдаачныг зєв сонгох:
Хэсэг хугацааг сайн худалдаачныг хайж олох ажиллагаанд зориул. Хувийн мэдрэмжээ ашигла, ємнє нь сонсож байгаагvй компани, хvмvvсийн тухай аль болох их мэдээллийг цуглуул. Техник хангамжууд нь хэдэн доллары0н илvv vнэтэй байх нь хамаагvй, хэрвээ тухайн худалдаачин сайн нєхцєл амлах юм бол холбоо тогтоож болно. Энэ нь таныг дараа нь харамсах байдлаас аварна гэдгийг санаарай.
Кредит карт ашиглаж наймаагаа хийх:
Худалдаачин болон захиалгын эсрэг таныг хамгаалах хамгийн шилдэг арга бол ялангуяа онлайн горимд захиалга єгєх vед кредит карт хэрэглэх явдал юм. Биллийг зєвхєн кредит карт ашиглаж бєглєєд мэдээж авч хvчрэх зvйлээ худалдаж аваарай.
Хэрвээ боломжтой бол хувь хvнээс худалдаа хийх:
Хэрвээ та худалдаж авч байгаа зvйлдээ итгэлгvй байгаа бол хувь хvнтэй худалдаагаа хийж авсан зvйлээ хэсэг хугацаанд ашиглаж єєртєє хэрэгтэй зvйл авсан гэдэгтээ бvрэн итгэлтэй болтлоо шалгаж vзээрэй.
Бvхий л нарийвчилсан мэдээллийг авах:
Хайхарамжгvйгээр захиалга болон худалдаагаа хийхийн ємнє заавал нарийн ширийн зvйлсийг судлах хэрэгтэй. Жишээ нь: vнэ, тєлбєрийн асуудал, хадгалалтын байдал, хvргэх зєєх арга зам, он сар єдєр болон бvхий л бvрэлдэхvvн хэсгvvдийн техникийн болон бусад vзvvлэлтvvд орно. Эдгээрийг сайн хийх нь дараа нь элдэв маргаан гарах асуудлыг багасгаж єгнє. Тvvнчлэн худалдаачны элдэв бичмэл саналууд, vзvvлэлтvvдийг худалдаагаа эцсийн байдлаар гvйцэтгэхийн ємнє анхааралтай унших хэрэгтэй.
Єєрийнхєє эрхийн тєлєє тэмцэх:
Хэрвээ та худалдаачинтай харьцах мэдлэг, туршлага дутмаг бол єєрийнхєє эрхийг хамгаалан тэмцэх хэрэгтэй. Наймаачны давуу эрхэнд автагдаж хэрхэвч болохгvй.
Хуудасны эхэнд очих

       Бохир орчин
    
    Компьютерvvдийг шороо тоосгvй болон цэвэр сайхан орчинд ажиллуулах хэрэгтэй. Энэ vед компьютер илvv найдвартай ажилладаг. Ихэнх ажлын єрєє, байр тасалгаа нь тусгай орчин, арчилгааг шаарддаг компьютеруудаас бусдад нь хангалттай цэвэрхэн байж чаддаг. Гэхдээ зарим vйлдвэр, vйлчилгээний газар компьютерийг амьгvй болгох боломжтой байдаг.

    Нэгэн машин засварын газраас эвдэрсэн компьютерийг гаргаж хаяж байгаа нэг тохиолдол байсан юм. Уг газарт том том суурь машинууд, элдэв тєрлийн єрємдєх vйл ажиллагаанууд тасралтгvй явагдаж байдаг байсан. РС-ийг онгойлгож vзэхэд дотоод гадаргуу тэр чигээрээ хар нvvрстєрєгчєєр бvрхэгдсэн байсан юм. Тvvнчлэн уг компьютерийн хард дискийг гаргаж задлаж vзсэн юм. Уг хард диск нэгэнт эвдэрсэн байсан бєгєєд шалтгаан нь ч тодорхой болсон билээ. Учир нь бас л аймшгийн тоос хард дискийн дотор хэсгийг нэвт бvрхчихсэн, тэр ч байтугай тvvний давхарга бvр нь хєє тортог болчихсон байсан. Уг диск эвдэрсэн нь санамсаргvй тохиолдол биш болох нь тодорхой байгаа биз!

    Ер нь компьютерийг ашиглах явцдаа шороо тоосноос хамгаалж байх хэрэгтэй. Хамгийн vр ашигтай арга зам бол єрєєндєє агаар цэвэршvvлэгчийг тавих явдал юм. Тvvнчлэн компьютерийн тоног тєхєєрємжvvдийг дагалдаж ирсэн шороо тоосноос хамгаалах тєрєл бvрийн хэрэгсэл, заавруудыг дагаж мєрдєх хэрэгтэй. Компьютерийн зєвхєн гаднахь хэсгийг хааяа арчсанаар цэвэрхэн байна гэж бодож болохгvй.

Хуудасны эхэнд очих

       Вирус илрvvлэх болон хамгаалах
    
    Компьютерийг ашиглах явцдаа єєрийн компьютерийг зєвхєн єєрийн байлгах талаар сэтгэл гаргах хэрэгтэй. Тэгэхгvй бол жинхэнэ харийн хvн таны компьютераар тань тоглох болно гэдгийг анхаар! Ер нь программ хангамжийг бурхан бvтээгээгvй, тvvнийг программистууд зохиосон. Ямар ч программ нь бусад программыг єєрчлєх болон vvсгэх бvрэн боломжтой байж болно. Иймээс эцсийн vр дvндээ ямар ч программын vр дvнг программист эсвэл хэрэглэгч шийдэж гаргадаг. Аливаа vvсгэсэн код, программын хэсгийг хувилах, хард дискийн бусад хэсэгт хуулахад ямар ч проблем, асуудал байдаггvй. Vvнд ямар ч хугацаа орохгvй. Иймээс аливаа вирус зохиогчид энэ бvхнийг бодолцож хийдэг. Хэрэглэгчийн оролцоотой болон оролцоогvйгээр єєрєє хувилах чадвартай байдаг нь вирусын хамгийн аюултай тал юм. Нэг вируснаас хэдэн мянган вирус секунд хvрэхгvй хугацаанд vvсэж, vржиж чадна.

    Одоогоос хэдэн жилийн ємнє вируснууд бага хэмжээний єчvvхэн хохирол учруулдаг байсан бол єнєєдєр vхлийн аюул заналхийлэх болжээ. Тэдгээрийн тєвєг учруулдаг хэд хэдэн томоохон шалтгаан байдаг. Юуны тvрvvнд ашиглагдаж байгаа компьютерийн мэдээллийг тєрєл бvрийн арга замаар хоорондоо солилцож чаддаг. Ийм асуудал нь интернет мэтийн нийтийн хэрэглээний сvлжээнд хамгийн аюултай байдаг. Учир нь таны хувийн мэдээлэл рvv тань єєр хэн нэгэн дуртай vедээ дуртай байдлаараа хандаж єєрчлєх боломжтой байна гэсэн vг. Ер нь интернетийн сvлжээ бий болсноор вирус зохиогчдын хувьд таатай боломжийг бий болгосон юм. Єєрсдийнх нь зохиосон вирус тэнэж яваа хаа ч гэсэн тэд хvрч чадах боломжтой болсон гэсэн vг.

    Энэ бvхнээс vндэслээд ямар ч тохиолдолд вируснаас єєрийгєє хамгаалахгvй орхиж болохгvй. Учир нь мэргэжлийн хакерууд биш гэхэд тэдний зохиосон вирус, єтнvvд хэдэн саяаараа тэнэж vржиж байгаа гэдгийг мартаж болохгvй.

Хуудасны эхэнд очих

       Компьютерийн программ хангамжийн тухай хэдэн vг
    
    Юуны тvрvvнд бvх компьютерт vйлдлийн систем байх ёстой. Vйлдлийн систем нь техник хангамж болон программ хангамжуудын хооронд гvvр болж харилцан ажиллах бvх боломжийг хангаж єгдєг. Vйлдлийн системийн дараагийн шатанд єєртєє хэрэгтэй гэсэн бvхий л программыг сонгож болно. Яг ижилхэн программ хангамжууд суусан компьютерууд гэж хаа ч байдаггvй. Vгvй ядаж хэрэглэгчээсээ хамаарч тєлєв байдал нь янз бvр болдог. Зарим хvмvvс аль нэг программыг илvvд vзэж байхад нєгєє нь тэс ондоог сонгодог. Ийм байдал нь аль ч РС-д хэрэгтэй бvгдийн хvлээн зєвшєєрсєн программын жагсаалтыг гаргахад саад болдог. Гэсэн ч єнєєдєр зарим программууд тухайн компьютер уг программаар заавал тоноглогдсон байх ёстой мэт болтлоо хєгжиж чаджээ. Ер нь тухайн компьютерийн хэрэглээ, зорилгоос шалтгаалж янз бvр байдаг боловч эдгээрийн ихэнх нь байж чаддаг.

    Єнєєдєр ихэнх системvvд Windows vйлдлийн систем болон бусад хэдэн нэр тєрлийн программтай ирдэг. Vvнд:
Текст редактор:
Аль ч РС-д хамгийн энгийн редактор ч гэсэн заавал байх хэрэгтэй. Ийм программ байхгvй бол ядаж системийн файлуудыг єєрчилж чадахгvй. Windows vйлдлийн системийн хувьд EDIT болон DOS-ийн командын мєрvvд болон Notepad гэсэн программ байдаг.
Backup буюу нєєцлєх программ хангамж:
Windows нь нєєцлєх программ хангамжтай ирдэг. Тэдгээр нь маш энгийн байдаг. Зарим хvмvvс эдгээр утилитуудыг ашиглах ихээхэн дуртай байдаг.
Энгийн файлын системийн утилитууд:
Танд хард дискнийхээ файлын системийн алдааг шалгах болон дефрагмент хийх программ шаардлагатай болно. Vvний тулд гадны программ хангамжаас нэг удаа худалдаж аваад хэрэглэж болох боловч Windows дотор энгийн хувилбарууд (Scandisk ба Defrag) байдаг. Адил тєстэй 3 дахь vеийн программ хангамж нь илvv хурдан бас илvv боломжуудыг агуулсан байдаг.
Файл удирдах систем:
Windows Explorer нь файлыг зохион байгуулах болон харах боломжийг олгодог. Тvvнчлэн 3 дахь vеийн илvv сайжруулсан программууд байдаг.
Харилцаа холбоо:
Энгийн харилцаа холбооны хэрэгслvvд нь сvлжээний программ хангамж, броузер, терминал программуудыг агуулсан байдаг. Энэ бvгд одоогийн Windows-ийн сvvлийн хувилбарт байдаг. Тийм боловч гуравдугаар хувилбарыг сонгон авах нь ашигтай байж болох юм. Олон хvмvvс download хийх vнэгvй сайжруулсан программыг ашиглах дуртай байдаг.
Вирусны эсрэг программ хангамж:
Энэ бол маш чухал зvйл юм. Вируснаас болж учир нь олдохгvй болох, єгєгдєл алдах зэрэг явдал маш олон тохиолддог. Иймээс єєрийгєє заавал сайн чанарын вируснаас хамгаалах программаар тоноглох хэрэгтэй. Мэдээж танд нэгийн зэрэг байгаа л байлгvй.
Нєєцлєх программ хангамж:
Хэрвээ Windows Backup зарим зvйлсийг хийхэд тохиромжгvй байгаа бол танд яах аргагvй єєр сайжруулсан нєєцлєх программ хэрэгтэй болжээ. (Заримдаа CD-RW болон tape драйверvvд нь сайн чанарын нєєцлєх программтай хамт ирдэг.)
Шахах хэрэгслvvд:
Олон программ хангамжууд болон єгєгдлийн бvтээгдэхvvнvvд нь шахсан форматыг дэмждэг болсон билээ. Хэрвээ та файл татаж авдаг болон бусадтай тєрєл бvрийн єгєгдлийг дамжуулах шаардлагатай бол яалт ч vгvй WinZip мэтийн шахдаг программуудыг ашиглах хэрэгтэй болно гэсэн vг.
    Энэхvv жагсаалт нь маш богино болохыг та харлаа шvv дээ. Эндээс хэрэглэгч бvр єєрийн компьютеруудыг янз бvрийн байдлаар ашигладаг болох нь тодорхой болж байна. Хvн бvхэнд тєгс таарсан программ гэж хаа ч байхгvй билээ. Ямар программ хангамж сонгохоо хэрэглэгч та л шийдэж дээ.

Хуудасны эхэнд очих


        Бид доорхи нэр хvндтэй
        шагналыг хvртлээ.

        



        Тvvнчлэн дараах
        шагналуудыг авсан болно.

        
        
    
Бидний тухай | Компьютер | Дуусгасан ажлууд | Программ Хангамж
Хэвлэл | Вэб дизайн | Холбоотой линкvvд | Бидэнтэй харьцах | English version

Vндсэн цонх Vvсгэсэн: 2001 оны 12-р сар. Speaker Group.
©2001 Speaker Group ХХКомпани. All Rights Reserved.
ВэбМастертай холбогдох speaker@mol.mn